Г.Батбаярын өмгөөлөх эрхийг 2021 онд хүчингүй болгожээ

               
2022-03-03 0

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяагийн гаргасан асуудалтай холбоотойгоор түүний аав Г.Батбаярт хариуцлага тооцохыг олон нийт шаардаад байсан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Холбоотой мэдээ