Дайныг зогсоохыг уриалан Украины тугийг үйлдвэрийн барилга дээрээ байрлуултал буулгахыг шаарджээ

               
2022-03-03 0

“Алтан тариа” ХХК өөрийн үйлдвэрийн барилга дээр дайныг зогсоохыг уриалсан Украин улсын далбааг өлгөжээ. Гэтэл энэ дээрх асуудлаар цагдаагийн алба хаагчид үйлдвэрт нэвтэрч тугийг буулга гэх шаардлага тавьжээ.

Үйлдвэрийн зүгээс цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж байгаа юм. Харин цагдаагийн байгууллагаас өгч буй тайлбарт иргэдийн гомдлын дагуу үйлдвэр дээр очиж тугийг буулгах шаардлага хүргүүлсэн гэх тайлбарыг хийжээ.

Холбоотой мэдээ