“Хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн”

               
2022-03-03 0

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зүгээс мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд тухайн оюутныг сургуулиас хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, академич С.Нарангэрэл “Оюутан залуусаа оюутны эгнээнээс хасч байгаа дэндүү хатуу зүйлтэй багш нар тулгарч байна. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина гэж заасан.

Түүнчлэн МУИС-ийн дүрмэнд суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахиж, эрдмийн нэр хүндийг өргөж явна гэж заасан. Гэтэл энэ заалтууд зөрчигдсөн. Хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм асуудалд холбогдож байгаа оюутанд монголын иргэдийг өмгөөл, хамгаал, шүү гээд гаргах итгэл найдвар алдагдсан. Тиймээс ийм шийдвэр гаргаж байна. Шүүх эцэслэн шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй. Энэ нь хүмүүний ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйд хуульч болох хүний асуудал яригдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ