
Орос, Беларусийн тамирчдыг Бээжингийн өвлийн паралимпын наадамд оролцохыг хориглосон талаар Олон улсын паралимпын хороо /ОУПХ/ Украинд үүсээд буй нөхцөл байдлыг эш татан пүрэв гарагт мэдээлжээ.
“Наадмын нэгдмэл байдал хийгээд бүх оролцогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид Оросын Паралимпын хороо, Беларусийн Үндэсний олимпын хорооны тамирчдыг наадамд оролцуулахаас татгалзахаар шийдвэрлэлээ” гэж ОУПХ-ны мэдэгдэлд дурдсан байна.
ОУПХ баасан гарагт нээлтээ хийх Бээжингийн паралимпын наадамд Орос, Беларусийн тамирчдыг паралимпын далбаан дор, мөн медалийн хүснэгтэд бичигдэхгүйгээр оролцохыг лхагва гарагт зөвшөөрсөн боловч энэ нь хүчтэй шүүмжлэл дагуулсан тул ийнхүү шийдвэрлэжээ.

0 cэтгэгдэлтэй