Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчиж явсан автобусны хойд хэсэг доош цөмрөн оржээ

               
2022-03-03 0

Энэ жилийн Хөвсгөлийн мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцоолсон бөгөөд энэ тооны дотоодын болон гадны зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн засаг дарга мэдээлсэн.

Тэгвэл баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ийн хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гаржээ.

Энэ жил далайн мөсөн дээр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч хөдөлгөөнд оролцсон болохыг эх сурвалж мэдээллээ.
Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай хэсэг байжээ.

Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

Холбоотой мэдээ