Монголд амьдардаг Украин иргэд өнөөдөр тайван жагсаал хийнэ

               
2022-03-04 0

Монголд амьдардаг Украин иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрлөө авчээ. Тодруулбал “Украиныг дэмжих тайван жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас авлаа” гэдгээ олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэдний жагсаал өнөөдөр 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнө байрлах “Beatles”-ийн хөшөөний хажууд болох бол дараагийнх нь гуравдугаар сарын 5-нд 12.00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд болох юм байна.

Холбоотой мэдээ