Шаардлага хангаагүй зам тавьсан ААН-үүдэд хариуцлага тооцжээ

               
2022-03-04 0

Зам, тээврийн хөгжлийн яам авто замын бүтээн байгууламжийн ажлыг сайжруулах, стандартыг хангуулах зорилгоор гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн ААН, байгууллагад хариуцлага тооцохоо мэдэгдэв.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км урттай, хатуу хучилттай замыг улсын төсвийн хөрөнгөөр барихдаа чанарын шаардлага хангаагүй, хугацаанд нь ашиглалтад оруулаагүй “Арц суварга” ХХК-д 19.79 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, хатуу хучилттай авто замын төслийн замыг хэсэгчлэн барьж гүйцэтгэх, баталгаат засварыг гурван жил хийх үүргийг гэрээгээр хүлээсэн “Хансуун” компанийн гэрээг цуцалжээ. “Хансуун” компани гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зөрчил гаргасан байна. “Хансуун” компанийн оронд замын баталгаат засварын ажлыг гүйцэтгэх ААН-ийг II улиралд багтаан сонгон шалгаруулах ажээ.

Холбоотой мэдээ