
Гуравдугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм:
- 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Утас: 99741854, 86885060
- 9.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг” үндэсний чуулган болно.
- 11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Глобал удирдагч их сургууль, Эрх зүйн гүүр хуулийн фирмээс залилах гэмт хэрэг, койн залилах гэмт хэргийн шинж агуулж байгаа эсэх талаар мэтгэлцээн зохион байгуулна.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын тариаланчдын үндэсний холбооноос “Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам” хэвлэлийн хурал хийнэ
- 11.30 цагт Баянзүрх дүүргийн XVI дугаар хорооны байрны ард барьж буй барилгын гадна талбайд орон сууцыг худалдан авахаар захиалсан 368 өрхийн төлөөлөгч хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91548754
- 12.00 цагт “Корпорэйт” зочид буудлын “Chairman” ресторанд “17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны хэвлэлийн бага хурал болно. Утас: 96696674

0 cэтгэгдэлтэй