Ш.Энхийн-Од АНУ-ын болон дэлхийн шилдэг өсвөрийнхний Бүх оддын тоглолтод оролцоно

               
2022-03-04 0

Nike компаниас зохион байгуулдаг хамгийн том цар хүрээтэй, өсвөрийн бүх оддын тоглолт гэж хэлж болохуйц “NIKE HOOP SUMMIT” шоу тоглолтод дэлхийн багт багтах шилдэг 12 тамирчны нэгээр Шаравжамцын Энхийн-Од нэрлэгдлээ.

USA vs WORLD team буюу 19 настай Америкийн шилдэгүүдийн эсрэг дэлхийн шилдгүүд тоглох юм. Энэхүү тоглолт дөрөвдүгээр сарын 8-ны өдөр NBA-ийн Портланд Трэйл Блэйзерс багийн тоглодог Мода центрт болох юм.

Сонирхуулахад, Дирк Новицки, Никола Йокич зэрэг NBA-ийн супер одод энэхүү тэмцээний WORLD багаас оролцон тоглож байсан юм. Энэ шоу тоглолтоос өмнөх 12 жилийн хугацаанд 11 тоглогч драфтын №1 эрхээр NBA-д элссэн байна.

Холбоотой мэдээ