Гүрж улс Европын Холбоонд элсэх хүсэлт гаргав

               
2022-03-04 0

Гүрж улс өчигдөр Европын Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан байна.

Орос улс Украины газар нутагт халдан довтолсонтой холбоотой үүссэн улс төрийн уур амьсгал ийм шийдвэрт хүргэснийг тус улсын эрх баригчид тайлбарлажээ.

Гүржийн ерөнхий сайд Иракли Гарибашвили гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтэд улс орноо төлөөлөн гарын үсэг зурснаа мэдэгдээд энэ өдрийг “түүхэн өдөр” хэмээн онцолжээ. Түүнчлэн “Европын Холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан нь Гүрж улс Европын гэр бүлд интеграцчилагдах чиглэлд хийсэн чухал алхам, түүхийнхээ шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм. Манай орон олон зууны түүхэндээ үргэлж Европын соёл иргэншлийн нэг хэсэг байсаар ирсэн. Өнөөдөр ч Гүрж улс үүнийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ