Сурагчид ирэх сарын 1-нд хичээллээд долоо хоног амарна

               
2022-03-04 0

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван улиралтайгаар хичээллэж байна.

Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл нь өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ.

Энэ улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм байна. Амралт долоон хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.

Холбоотой мэдээ