Өвөрхангай аймагт үдийн хоолны үйлдвэрлэлийг сайжруулна

               
2022-03-04 0

Өвөрхангай аймгийн БШУГ-аас “Жайка” төсөлтэй хамтран “Ерөнхий боловсролын сургуулиудийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлэх гэж байна.

Япон Улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм. Харин манай улсын тухайд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталжээ.

Дээрх төслийн үр дүнд олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчныг бүрдүүлэх, хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулах, үдийн хоолны цэсийг сайруулах юм. Мөн орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо, хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд тавих хяналт сайжрах гэнэ.

Холбоотой мэдээ