
Увс аймгийн Улаангом сумын 9, 10, 12 дугаар багийн гэр хороололд инженерийн шугам сүлжээ байгуулах төлөвлөгөөний Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл бэлэн болжээ.
Уг ажлын хүрээнд: Ус дулаан дамжуулах төв 4, 11км урттай дулааны шугам сүлжээ 5,6км урт бохир усны шугам сүлжээ, 11км урттай ус хангамжийн сүлжээ, 4,8км урт үерийн усны хамгаалалт болон борооны ус зайлуулах сувгийн ажлын зураг төсөл хийгдсэн байна. Энэхүү инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэнээр Улаангом сумын 9, 10, 12 баг болон 7-р багийн хэсэг нийт 1200 айл өрх ахлах 6-р сургууль, 4-р цэцэрлэг, 12-р багийн төв, 12-р цэцэрлэг дулаанаар холбогдох боломжтой юм. ТЭЗҮ, зураг төсвийг гүйцэтгэгч: “Хидро-Инженеринг” ХХК-ний төлөөлөл, ИТХ-ын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд нарт хүлээлгэн өглөө.


0 cэтгэгдэлтэй