
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 232 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 95 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 137 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 492
- Хүндэвтэр – 1250
- Хүнд – 168
- Маш хүнд – 25 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 6262 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1935 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй