
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа сүүлийн aрван жилийн турш үйлчилж байсан орон сууцны барилгын өндрийн хязгаарыг цуцлахаар болсон байна.
Тус хотод баригдах орон сууцны барилгуудад 35 давхраас хэтрэхгүй байх хязгаарлалт тавигддаг. Уг хязгаарлалтыг Сөүл хотын захирагч асан Пак Вон Сүн 2014 онд тогтоож байв.
Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард сонгогдсон шинэ захирагч О Сэ Хүн уг хязгаарлалтыг цуцлах талаар Сөүл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусгажээ. Хотын захиргаа дүүрэг бүрийн онцлогт тохирсон өөр өөр өндөртэй орон сууцны хорооллууд баригдахыг зөвшөөрөхөөр болжээ.
Шинэ захирагч О Сэ Хүн хот байгуулалтын төлөвлөгөөндөө “Beyond Zoning” нэртэй бодлого баримтлах тухай тусгасан байна. Энэ нь 30 минутын дотор алхаад хүрэх бүсэд ажил, сургууль, худалдаа, нийтийн тээвэр, амралт, соёл урлаг зэрэг иргэдийн бүх хэрэгцээг хамтад нь бий болгох бодлого юм.
Сөүл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд бас Хан мөрний дөрвөн том, бусад жижиг салаануудыг дагасан амралт зугаалгын бүсүүдийг өргөжүүлэхээр тусгасан байна.

0 cэтгэгдэлтэй