Гэмт хэрэг: 64 настай иргэн хүн амины хэрэг үйлджээ

               
2022-03-04 0

Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэд хүн амины хоёр хэрэг гарсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан 51 настай эрэгтэйн цогцос олджээ. Цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулжээ.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” хотхонд хүн өөрийгөө хутгалсан байна гэх  дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтай архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэргээ нуун далдлахыг завдсан нь тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ