МЖБХ-ноос олимпын зэрэглэлийн шүүгч бэлтгэх зорилт дэвшүүллээ

               
2022-03-04 0

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос олимпын зэрэглэлийн шүүгчдийг бэлтгэх, оршин сууж буй газраа жүдо бөхийн тэмцээн шүүх, зохион байгуулах, бие даан сургалт явуулах чадвартай шүүгч нарыг бэлдэх зорилт дэвшүүлжээ.

Энэ хүрээнд Улаанбаатар хотноо 2022 оны 3 дугаар сарын 09-13-нд шүүгчийн сургалтыг зохион байгуулна. Олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Энхцэцэг тус сургалтыг удирдан зохион байгуулах юм. 

МЖБХ-ноос “Парис-2024” зуны олимпын наадамд тамирчдаа амжилттай оролцуулж алтан медаль авах зорилт тавин ажиллахын зэрэгцээ “Токио-2020” зуны олимпын наадамд шүүгчээр амжилттай ажилласан Т.Энхцэцэгийн мэдлэг, чадвар, туршлагад тулгуурлан энэхүү сургалтыг зохион байгуулахаар болжээ.  

Холбоотой мэдээ