Б.Болдсайхан: Багаараа 420 хүн үзлээ, зуугаад нь хагалгаанд ирнэ

               
2022-03-04 0

Б.Болдсайхан эмчийн удирддаг “Бундан” зүрх мартахгүй төслийн баг Орхон аймагт ажиллаж байна. Энд тус багийнхан Эрдэнэт болон Булган аймгийн хүүхдүүдийг үзэж байна.

Б.Болдсайхан эмч энэ удаагийн томилолтынхоо тухай цахим сүлжээндээ “Төслийн баг Сонгдо: Өглөөнөөс 110 хүүхэд үзэж чагнахад сүүлдээ миний чих өөрөө шуугиж байна. Багаараа өнөөдөр 420-д хүүхэд, хүн үзэж, зуугаад нь хагалгаанд ирэх нь” хэмээн нийтэлжээ.

Тэрбээр энэ Ням гарагт Киргизээс ирж хагалгаанд орсон хүүхдүүдээ хүргэж өгөөд, даваа гарагаас товлосон хагалгаануудаа хийж эхлэх юм.

Холбоотой мэдээ