
Пуужингийн хаягдсан хэсэг сар руу унахад хэдэн цагийн зайтай байгаа тул мөргөлдөж магадгүй тухай нэгдүгээр сард эрдэмтэд мэдэгдсэн байна.
Сансарт 5800 миль/цаг хурдтай нисч буй гурван тонн жинтэй пуужин баасан гаригийн 12:25 цагт сартай мөргөлдөж магадгүй байна. Харин саранд үзүүлэх нөлөөлөл бага байх гэнэ. Эрдэмтэд 10-20 метрийн өргөнтэй тогоо болон цохилтын үед үүссэн сарны тоосжилтыг судлахаар төлөвлөжээ.
НАСА-гийн санхүүжилтээр Аризона мужид хийсэн сансар судлалын судалгаагаар уг биет нь астероид биш болох нь тогтоогдсон аж. Пуужингийн хэсэг нь сансрын хог хаягдал гэж нэрлэгддэг зүйл бөгөөд дэлхий рүү буцаж ирэхэд хангалттай түлш, эрчим хүчгүй болсны улмаас задгай сансарт хаягдсан техник хангамж юм. Европын сансрын агентлагийн тооцоолсноор одоогоор 10 см-ээс дээш хэмжээтэй 36,500 ширхэг сансрын хог хаягдал байгаа гэнэ.
Сансар ажиглагч Грейд тоонуудыг нягталж үзээд энэ нь 2014 оны 10-р сард хөөргөсөн Хятадын Chang’e 5-T1 саран дээрх пуужингийн гурав дахь шат гэж дүгнэжээ. Хятад улс үүнийг үгүйсгэж, дээд шат нь дэлхийн агаар мандалд дахин орж, шатсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй