
“17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ.
“17” продакшны уран бүтээлчид “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэнийн хувьд гадаадын цувралын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа онцолсон юм. Зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

0 cэтгэгдэлтэй