Э.Макрон ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

               
2022-03-05 0

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ пүрэв гарагт албан ёсоор мэдэгджээ. 

Э.Макрон Францын ард түмэнд хаягласан захидалдаа, Засгийн газрын шинэчлэлүүд, улс оронд тулгарч буй сорилтуудыг тодорхойлоод, бид хийхээр зорьсон бүх зүйлдээ хүрч чадаагүй гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Энэхүү сонгуульд ялалт байгуулбал Э.Макрон сүүлийн 20 жилд улиран сонгогдсон Францын анхны төрийн тэргүүн болох юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхий дахинд эмх замбараагүй байдал заналхийлж буй энэ үед өөрсдийн үнэт зүйлсээ хамгаалахын төлөө миний бие өрсөлдөж байна” гэсэн байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сонгуулийн эхний шат болохоос ердөө нэг сар гаруйн өмнө Э.Макрон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байна. Олон нийтийн санал асуулгуудын дүнгээс үзэхэд түүний дэмжигчдийн түвшин өсөж буй нь ажиглагдаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ