Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөв

               
2022-03-05 0

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өндөрлөв.

Эрүүл мэндийн салбар КОВИД-19 халдварын эсрэг ажиллах чадавхыг нэмэх зорилгоор 2020-2021 онд эрүүл мэндийн салбарын төсөв, техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах шинэчлэлийн зорилтот ажил хэрэгжүүлэв. Тухайлбал, салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд нийт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлж салбарын санхүүжилтийн үр ашиг, үр нөлөөг сайжруулах алхмыг эхлүүлэхийн зэрэгцээ 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүйгээр цахимаар үзүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” болгон ажиллахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцов.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үе, юуны өмнө төр засгийн оновчтой шийдвэр, салбар дундын хамтын ажиллагаа ихээхэн чухал байж үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахад томоохон сорилт болсон он жилүүд байлаа. Энэхүү сорилтыг амжилттай даван туулахад эрүүл мэндийн салбарын манлайлал, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн багш нар, эрүүл мэндийн ажилтнуудын хичээл зүтгэл өндөр байсныг энд цохон тэмдэглэж байна. Мөн байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан НҮБ, НҮБХС, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Глобаль сан, Швейцарын хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын байгууллага та бүхэндээ хувиасаа болон нийт Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье” хэмээв

Холбоотой мэдээ