ӨНӨӨДӨР: Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно

               
2022-03-07 0

Төрийн ордонд

09:00 цагт “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно.

11:00 цагт Мэдээллийн технологийн салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Иргэн Д.Нарантуяа Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

Новотел зочид буудалд

11:00 цагт Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Интерном номын төв салбарт

12:00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулсан “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын нээлт болно.

Пума империал зочид буудал 2 давхарт хурлын танхимд

14:00 цагт Үндэсний сэтгүүл зүйн 109 жил, МСНЭ-ийн 71 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

Холбоотой мэдээ