
Хүний толгой дээрээс халуун кофе асгасан болоод ёс зүйгүй авирласны улмаас Б.Ариунзаяаг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас нь хасах шийдвэр гаргаж, хилээр гарах эрхийг нь хязгаарласан.
Тэгвэл Б.Ариунзаяагийн аав Г.Батбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа охиноо өмөөрч буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Би болсон асуудлыг хэвлэлээс л олж мэдсэн. Охин захиалсан кофегоо авчихаад охид руу очиж, “Та нар зүгээр үү намайг таньдаг юм уу” гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна лээ. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ, надтай хэн ч ингэж харьцдаггүй. Хөгшин п…., я… минь” гэх мэтээр доромжилсон гэсэн.
Би охиноо өмөөрнө. Хохирогч гэх охины толгой, дух гэмтэлгүй байсан. Энэ нь кофе нь шалзлам халуун байгаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ” гэжээ.

0 cэтгэгдэлтэй