Бүргэдийн баяр энэ сарын 12-нд Түргэний аманд болно

               
2022-03-07 0

“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022” арга хэмжээг гуравдугаар сарын 12-ны Бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадам Улаанбаатар хот, Түргэний ам “Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв”-д болох юм.

Баяр наадмын үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох хөтөлбөртэй байна.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн байдаг.

Холбоотой мэдээ