
Бямба гарагт олон улсын санхүүгийн үйлчилгээний Visa, Mastercard компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан.
Иймд ОХУ-ын нутаг дэвсгэрт хэвлэгдсэн төлбөрийн картууд гадаадад ашиглагдах боломжгүй болсон юм. Түүнчлэн гадаадад хэвлэгдсэн картуудыг ОХУ-д ашиглах боломжгүй болсон байна.
Ням гарагт Оросын хэд хэдэн банк Хятадын UnionPay төлбөрийн картын сүлжээ рүү шилжиж байгаагаа зарлажээ. Тухайлбал Оросын томоохон банкнууд болох Сбербанк, Альфа Банк ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Шанхайд төвтэй UnionPay төлбөрийн систем нь 2002 онд байгуулагдаж, 2005 онд олон улсын статустай болсон. Өнөөдрийн байдлаар тус байгууллага дэлхийн 180 гаруй улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй