
“Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн 14 жилд анх удаа нэг торх нь 130 ам.доллар давжээ.
Арилжааны явцад тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 130.89 ам.доллар болж, 9 гаруй хувиар өссөн ч хагас цагийн дараа 129 ам.доллар болон буурчээ. Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сарын фьючерсын үнэ нэг торх нь 126.12 ам.долларт хүрч, 9.68 хувиар өссөн байна.
Хамгийн сүүлд 2012 онд нэг торх нефтийн үнэ ийм хэмжээнд хүрч байв. Тухайн үед Сири дэх мөргөлдөөн, АНУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт гарсан гал зэргээс шалтгаалан үнэ өсөж байв. “Brent” нефтийн үнэ 2008 оны долоодугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг торх нь 147.5 ам.доллар болж байжээ. Украинд болж буй үйл явдлын улмаас нефть, хийн үнэ дэлхий даяар өсөж байна.

0 cэтгэгдэлтэй