
Өвлийн XIII паралимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үргэлжилж байна.
49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөж буй энэ удаагийн наадамд Монголоос гурван тамирчин оролцож буй.
Гүйлтийн цанын төрөлд хурд сорьж буй ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр өрсөлдөнө.
Гүйлтийн цанын 20 км-ын уралдаан 10.00 цагт эхэлнэ.

0 cэтгэгдэлтэй