
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мистер-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 5-нд болж өндөрлөлөө.
31 дэх удаагийн бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 222 тамирчин 26 ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Нийт 65 клуб оролцсоноос багийн дүнгээр:
Нэгдүгээр байрт Чэмп фитнесс клуб
Хоёрдугаар байрт Чийрэг Монгол фитнесс клуб
Гуравдугаар байрт Саксус фитнесс клуб тус тус шалгарчээ. Бодибилдинг фитнесийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг тодруулах, эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бодибилдинг фитнесийн спортыг иргэдийн амьдралын зөв хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгоход уг тэмцээний зорилго оршиж байгаа аж.









0 cэтгэгдэлтэй