Украины хоргодох байранд бяцхан охин “Let it go” дуулжээ

               
2022-03-07 0

Украины нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед нутгийн иргэд сэтгэлийн түгшүүрээ бага ч болов арилгахын тулд дуу, хөгжим сонсож эхэлжээ.

Тухайлбал хоргодох байранд буй иргэдэд нэгэн бяцхан охин “Let it go” хэмээх дууг дуулж өгсөн бичлэг нь твиттерт цацагдсан даруйдаа олны анхааралд өртсөн байна. Үүгээр ч зогсохгүй өөр нэгэн хоргодох байранд хийлч эмэгтэй бусдынхаа сэтгэлийг тайвшруулахын тулд хийл тоглож өгчээ. Гадаа буудалцаан бөмбөгдөлт болж байгаа ч хүмүүс хоргодох байрандаа хийлийн дуу сонсон түр ч болов айдсаа мартаж буй тус бичлэг ч бас цацагдсан даруйдаа олон мянган хандалт аваад байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ