Товчхон
               

БНСУ ОХУ-ын Төв банктай хийх гүйлгээгээ зогсоох болсноо мэдэгдлээ

               
2022-03-07 0


Өмнөд Солонгос Оросын эсрэг авсан нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Төв банктай хийх гүйлгээгээ зогсоож буй АНУ болон бусадтай нэгдэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам Даваа гарагт мэдэгдэв. Засгийн газар холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцсөний дараа хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж мэдэгдэв.

Өмнө нь Өмнөд Солонгос Оросын долоон томоохон банктай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглож, Оросын банкуудыг SWIFT дэлхийн төлбөрийн системээс хааж байсан юм. Мөн Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагуудад Оросын засгийн газрын бондод хөрөнгө оруулахаа зогсоохыг зөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ