
Пакистаны баруун хойд хэсэгт орших Пешавар хотын сүмд халдлага гарч, 61 хүн амиа алдаж, 196 хүн шархадсан хэргийн хариуцлагыг Исламын улс (ISIS) бүлэглэл өөрсдөө хүлээлээ.
ISIS-тэй холбоотой “Amaq” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, баасан гарагийн мөргөлийн үеэр сүмд халдсан халдлагыг зэвсэгт бүлэглэлийн бэлтгэсэн амиа золиослогч үйлдсэн гэжээ. Пешаварын цагдаагийн дарга Мохаммад Эжаз Хан хэлэхдээ, “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Баасан гарагийн мөргөлийн үеэр Куча Рисалда сүм рүү орж ирээд иргэд рүү буудаж, тэсрэх бөмбөг тавьсан” гэжээ.
Энэ халдлага нь 2018 оны долдугаар сард Кветта хотод ISIS-ын хийсэн цохилтын улмаас 149 хүн амиа алдсанаас хойших Пакистанд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болжээ. Пакистаны шиа хэмээн цөөнх үндэстэн нь Пакистаны Талибан болон Суннит лалын шашинт лалын зэвсэгт бүлэглэлийн хүчирхийллийн бай байсаар ирсэн гэнэ.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй