
АНУ-ын алдарт сагсчин Коби Брайнтын домогт тоглолтынхоо өмнө өмсөж байсан бэлтгэлийн цамц нь 277 мянган ам.доллараар зарагджээ.
Тус цамцыг Коби Брайнт 2006 онд Торонто Рэпторс багийн эсрэг 81 оноо авсан тоглолтынхоо өмнө өмсөж байсан гэнэ. 2006 онд болсон энэхүү тоглолт нь NBA-д хамгийн олон оноо авсан тоглолтйн хоёрдугаарт бичигддэг аж. Харин эхний байранд 1962 онд Филадельфи Уорриорс багийн төлөөх 100 оноотой Уилт Чемберлэйн тоглолт ордог байна.
“TMZ Sports”-ын мэдээлснээр, “Тухайн түүхэн тоглолтын үеэр Коби Брайнтын өмссөн гутлыг Сагсан бөмбөгийн алдрын танхимд илгээсэн. Харин энэхүү дүрэмт хувцас нь Брайантын өмссөн сагсан бөмбөгийн хувцаснуудаас үлдсэн цорын ганц зүйл байж магадгүй” хэмээсэн байна. Брайант энэ шидэлтийнхээ цамцыг карьерынхаа туршид өөр зургаан тоглолтонд өмссөн байна.
Цамцны эзэн болсон “SCP Auctions” компанийн ерөнхийлөгч Дэвид Колер хэлэхдээ, “Олон жилийн турш Коби Брайнтын дурсгалын зүйлсийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн үнэ цэнэтэй цуглуулга маань энэ боллоо. Баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй