Украин: Оросууд эмнэлэг, цэцэрлэг зэрэг энгийн иргэдийн объектуудад цохилт өгч байна

               
2022-03-07 0

Орос улс Украин дахь эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг энгийн иргэдийн объектуудад цохилт өгч байгаа тухай Украины Ерөнхий сайдын орлогч мэдэгдлээ.

Украины армийн “хүчтэй эсэргүүцэл”-ийн дараа Орос энгийн иргэдийн эсрэг “асар том ажиллагаа” явуулсан гэж Олха Стефанишина ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ням гарагт Оросууд мөргөлдөөнөөс зугтаж явсан хүмүүс рүү буудаж, дөрвөн гэр бүлийн хүн амь үрэгджээ. Мөн Мариуполь боомт хотод олон нийтийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоох шаардлагатай болжээ. Ус, цахилгаан, ариун цэврийн байгууламжгүй, хоол унд, усны хомстол үүссэн нөхцөл байдал 5 дахь өдрөө үргэлжилж байна.

НҮБ-ын ажиглагчид Украинд түрэмгийлэл эхэлснээс хойш буюу хоёрдугаар сарын 24-нөөс хойш 364 энгийн иргэн амиа алдсан гэх баримт гаргасан ч бодит байдал дээр энэ тоо илүү өндөр байх магадлалтай гэнэ. Харин Орос энгийн иргэдийг онилсон гэдгээ үгүйсгэж, Украины “үндсэрхэг үзэлтнүүд”, “неонацистуудын” эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байна гэж мэдэгджээ.

Ms Stefanishyna spoke to the BBC from a sandbagged room on Sunday morning

Украины Ерөнхий сайдын орлогч Стефанишина “Оросыг Украины хотуудад цэргийн тактик явуулж байгаа бус “террорист төлөвлөгөө” хэрэгжүүлж байна. Агаараас болон хуурай газраас халдлага үйлдэж байна. Эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн байшингуудыг бөмбөгдөж, энгийн айлуудыг буудсан. Бодит байдал ийм л байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ