
БНСУ-ын алдарт залуусын хамтлаг болох BTS-ийн удахгүй болох тоглолтын тасалбар олон нийтэд зарагдаж эхэлхээсээ дууссан байна.
Тодруулбал, “Permission To Dance On Stage – Seoul” гэх энэхүү тоглолтын тасалбаруудыг олон нийтэд худалдахаас хэдхэн цагийн өмнө зөвхөн тус хамтлагийн фенүүдэд зориулан зарсан нь санаанд оромгүй хурдан хугацаанд борлуулагдахад хүргэсэн байна. Иймд фенүүдээс нь бусад үзэгчид тус тасалбарыг авч чадаагүй аж.
Гуравдугаар сарын 10, 12, 13-нд товлогдсон тоглолтууд нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Сөүлд анх удаа биечлэн үзүүлэх тоглолт юм. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тус хамтлагт 70,000 орчим хүний багтаамжтай гадаа цэнгэлдэх хүрээлэнд болох гурван тоглолтдоо 15,000 үзэгчийг урихыг зөвшөөрснөөр нийт үзэгчдийн тоо 45,000 орчим байх төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Yonhap

0 cэтгэгдэлтэй