
Украины ард түмний хүнд хэцүү цаг үед дэлхийн алдартнууд болон энгийн иргэд хандив цуглуулан тэдэнд тусламжийн гараа сунгаж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар ямар алдартнууд украинчуудад туслах хандивын аянд нэгдээд буйг нэгтгэн хүргэж байна.

Холливүүдийн нэрт жүжигчин Ленардо Дикаприо Украины иргэдэд зориулж 10 сая ам.доллар хандивлажээ.

"Deadpool" киноны гол дүрийн жүжигчин Райан Рейнольдс болон түүний гэргий Блэйк Лайвли нар НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийг дэмждэг ашгийн бус бүлэг болох UNHCR-д нэг сая ам.доллар хандивласан байна.

Жүжигчин Анжелина Жоли Райан Рейнольдс, Блэйк Лайвли нарын хүмүүнлэгийн туслалцааг дэмжин нэг сая ам.доллар хандивлажээ.

Английн хатан хаан Элизабет Их Британийн Гамшгийн яаралтай тусламжийн хороогоор (DEC) дамжуулан Украин иргэдийг дэмжих уриалга гарган, тодорхой хэмжээний мөнгөн хандив өгсөн байна.

Нью Йорк Таймс сонины шилдэг зохиолч, телевизийн продюсер Бетени Франкэл BStrong сангаараа дамжуулан украинчуудад 10 сая гаруй ам.долларын тусламжийн бараа, бүтээгдэхүүн болон нэмэлтээр 5 сая ам.доллар хандивлажээ.

АНУ-ын бизнесмен Hendrick Motorsports-ын эзэн Рик Хендрик украинчуудад зориулж 200,000 ам.долларын хандив өгсөн байна.

Япончууд 17 сая ам.долларын хандив цуглуулсан бол Японы цахим худалдааны конгломерат Ракутенын тэргүүн Хироши Микитани хувиасаа 8.7 сая доллар хандивлажээ.

Тайвань Улсын төрийн өндөр албан тушаалтнууд нэг сарын цалингаа хандивлах болсноо мэдэгджээ.

1 сэтгэгдэлтэй
NoWar