
“U film” кино компанийн ээлжит дэлгэцийн уран бүтээл “Улаан цэцэг” МУСК өнөөдөр нээлтээ хийн, олны хүртээл болж байна. Зохиолч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрт зүтгэлтэн С.Удвал агсаны амьдрал, уран бүтээлийн намтарчилсан уран сайхны киног бүтээх үеэрээ жүжигчин Г.Ундармаа влог хийн кино бүтээх үеийн нэг өдрөө бичлэг болгон цахим хаягуудаар түгээсэн. Тэгвэл кино бүтээх үед бэлдсэн влогийн турш Г.Ундармаагийн хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1. Олон кино хийсэн. Гэхдээ ингэж олон хүн зүрх сэтгэлээ зориулж бидэнд тусалж байхыг хараагүй.
2. Булган нутгийн иргэд үнэхээр АНХДАГЧ юм байна.
3. “U film” компанийн ажилтнуудын 90 хувь нь ЭМЭГТЭЙЧҮҮД.
4. Эмэгтэй манлайлагчийн тухай кино хийж байгаа учраас эмэгтэйчүүд бид хүчтэй байдаг.
5. Киноны зураачдын баг хамгийн түрүүнд бүрдсэн.
6. Би амьдралдаа хэдхэн хүнээс айж явдгийн нэг нь С.Батмөнх найруулагч.
7. Зураг авалтын үеэр хагас цэргийн зохион байгуулалттай, бусад үед аль болох чөлөатэй байж чаддаг.
8. Булган аймгийн ард түмэнд маш том өртэй үлдлээ.
9. Булгандаа эргэж ирээд киногоо маш сайхнаар нээх болно.
10. Нэг өдөрт 200 орчим уран бүтээлч нэг дээвэр дор хамтарч ажиллалаа.

0 cэтгэгдэлтэй