Товчхон
               

ЭМЯ: 189 халдварын тохиолдол батлагдлаа

               
2022-03-08 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 189 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 91 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 98 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

  • Хөнгөн – 315
  • Хүндэвтэр – 909
  • Хүнд – 139
  • Маш хүнд – 14 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4863 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1377 иргэн байна.

May be an image of text

Холбоотой мэдээ