
ОХУ “Facebook”-ийг хаахаар болсныг тус улсын Засгийн газар мэдээллээ. “Facebook” платформ ОХУ-ын хэвлэлүүдэд ялгавартай хандаж байгаа тул ийнхүү тус улсад “Facebook”-ийг хааж байна гэж онцолсон байна.
Үүнээс өмнө “Facebook” ОХУ-ын суртал ухуулга болон Украинтай холбоотой хуурамч мэдээллийг хязгаарлахаар ОХУ-ын Төрийн эзэмшлийн хэвлэлүүдийн хаягийг хаасан байна. Ийнхүү ОХУ “Facebook”-ийг хаахаар болсон ч “Meta” компанийн “WhatsApp”, “Instagram” үйлчилгээнүүдэд хориг тавиагүй аж.
Дээрх мэдэгдэл гараад удалгүй “Meta” компани ОХУ-д бүх сурталчилгаагаа зогсоож, ОХУ-ын бизнесүүдэд зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлэхээ зогсоохоо мэдэгджээ.

0 cэтгэгдэлтэй