Жижи Хадид загварын долоо хоногийн орлогоо Украинд хандивлахаар болжээ

               
2022-03-08 0

“Versace”, “Moschino”, “Michael Kors” зэрэг дэлхийн алдартай олон брэндүүд 2022 оны намар, өвлийн коллекцоо танилцуулсан. Тэгвэл 26 настай супер модель Жижи Хадид загварын долоо хоногоос олсон бүх орлогоо Украины дүрвэгсдэд хандивлана гэв.

Тэрбээр загварын долоо хоногийн зургуудаасаа инстаграмдаа хуваалцаад “Бид өөрсдийн ажлаараа дамжуулан эерэг өөрчлөлтийг бий болгохыг хүсч байна” гэжээ. Иймд Украины дүрвэгсдээр зогсохгүй Палестинд байгаа хүмүүст ч цаашид туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Бидний нүд, зүрх сэтгэл хэзээд хүн төрөлхтөний шударга бус явдалд нээлттэй байх ёстой. Улс төр, арьс өнгө, шашин шүтлэг үл хамааран бид бүгдээрээ ах дүүс мэт байгаасай. Эцэст нь удирдагчид бус гэм зэмгүй энгийн иргэд дайны төлөөсийг төлдөг” хэмээн бичжээ. Жижи Хадид Орос, Украины мөргөлдөөний талаар өнгөрсөн сард ч инстаграм хуудсаараа дамжуулан Оросын хийж буй үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ