
Жоржио Армани Украины мөргөлдөөнд өртсөн гэмгүй иргэдэд хүндэтгэл үзүүлж, ням гарагт Миланд болсон загварын шоугаа “чимээгүй” зохион байгуулахын тулд хөгжмөө унтраажээ.
Загвар өмсөгчид тайзнаа нам гүмхэн алхаж, мөнгөлөг өнгөтэй богино хүрэм, гялтгар хар даашинзаар гоёжээ. Загвар зохион бүтээгч Жоржио Армани твиттер хуудастаа “Ямар ч хөгжим ашиглахгүй гэсэн шийдвэр маань Украинд болсон эмгэнэлт үйл явдалд өртсөн хүмүүсийг хүндэтгэж буйн илэрхийлэл юм” гэж бичжээ.


Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй