Шатахууны нөөц дахин тасалдаж болзошгүй эрсдэл үүслээ

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийж 2030 он хүртэл ОХУ-аас газрын тос импортлохгүй болсноо мэдэгдлээ. Түүнчлэн Оросын зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг энэ оны турш хориглох захирамжийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна.

Тэгвэл манай улсын хувьд нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас импортлодог бөгөөд шатахууны нөөц тасалдах эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдалд хүрч байна.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 198,945 тн шатахууны нөөцтэй байсан бол гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 179,488 тн нөөцтэй байжээ. Уул уурхай хүнд үйлвэрийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллийг харахад хоёр долоо хоногийн өмнө АИ-92 автобензины 42 хоногийн нөөцтэй байсан бол өмнөх долоо хоногийн байдлаар 38 хоногийн нөөцтэй байжээ.

Ташрамд дурдахад энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ, Беларусь улсад албан айлчлал хийж байгаа юм. Түүний айлчалыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм.

Холбоотой мэдээ