
Монголын биллиардын спортын түүхэнд дахин нэгэн шинэ хуудас нэмэгдлээ. Катарын нийслэл Доха хотод снукер биллиардын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин, ОУХМ Баярсайханы Нарантуяа Энэтхэгийн тамирчныг буулгаж авсанаар хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний олон улсын тэмцээнээс авсан гурав дахь медаль юм. Мөн тус улсад зохион байгуулагдсан ДАШТ-ий шилдэг наймд шалгарсан ажээ.
Б.Нарантуяагийн хувьд хэсгийн тоглолтонд бүх өрсөлдөгчөө хожиж шууд шилдэг 8-д шалгарсан ба, шөвгийн 8-н тоглолтонд Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандрантай хүнд хэцүү тоглолт хийж 3:2-н харьцаатай буулган авч хагас финалд шалгаран үлдсэн. Хагас Финалд Тайландын тамирчин Дэлхийн Аварга Нучарат Вонгхарутхайтай таарч тоглон хожигдсоноор гуравдугаар байрт шалгарсан юм.
Азийн АШТ энэ сарын 19-нд өндөрлөж, аваргаа тодруулна.
Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Хүмүүс биллиардыг тэмцээнд ороод тэр хэдэн бөмбөгийг оруулаад байвал чухал, хожчих юм шиг бодоод байдаг. Тийм биш. Их мэдрэмж, сэтгэл зүй шаардана” хэмээн дурдаж байжээ.

0 cэтгэгдэлтэй