
Зургийн эх сурвалж: MPA
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт ОБЕГ-т иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт ирсэн байна.
Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 15:12 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 3 орчим га талбай шатсан талаар ОБЕГ мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ

0 cэтгэгдэлтэй