Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр уралдана

               
2022-03-09 0

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

Монгол Улсаа төлөөлөн Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цана, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөж байна. Тус наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр буюу 2022.03.09-ны өдөр болох юм. Энэ зайд 25 тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр 10:40 цагаас эхлэх уралдааны 11-ээр Ц.Дашдорж, 13-аар Б.Ганболд нар тус тус гараанд гарах юм.

Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпийн наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байгаа бол Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо оролцож байгаа аж.

Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана Харин Б.Цэрэнпунцаг уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.

Холбоотой мэдээ