Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг зогслоо

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

АНУ-ын “Сабер” системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон юм. Тэгвэл үүнээс үүдэн “Аэрофлот” компани олон улсын нислэгүүдээ өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд зогсож байна.

Глобал түгээлтийн системээс (GDS) Аэрофлотын нислэгийн мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авч байгаа учир нислэгийг хэдий хугацааны дараа эхлэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл энэ системийн дагуу нислэг үйлддэг Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг тодорхойгүй хугацаанд хойшлогдож байгаа юм.

Холбоотой мэдээ