
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 161 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 114 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 47 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 306
- Хүндэвтэр – 853
- Хүнд – 130
- Маш хүнд – 19 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4652 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 94 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй