Маргааш оюутан цэргийн бүртгэл дуусна

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ жилээс хэвийн үргэлжлэхээр болсон. Засгийн газрын 2017 оны оны 32 дугаар тогтоолд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах, ямар хүмүүсийг хамруулах, хамрагдах хүмүүс ямар шалгуур хангасан байх талаар тодорхой заасан байдаг. Оюутан цэрэгт их, дээд сургууль болон МСҮТ-д суралцаж буй оюутнууд хамрагдана. Өнгөрсөн хоёр жил цар тахлаас шалтгаалж бүртгээгүй ч 2022 онд хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Бүртгэл гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ. Бүртгүүлэх оюутнууд:
18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.

Холбоотой мэдээ