Товчхон
               

Эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

               
2022-03-09 0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Энэ ажил өнөөдөр мөн үргэлжилж байгаа юм.

Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийхээр төлөвлөжээ. Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй юм. 

Холбоотой мэдээ