Товчхон
               

Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг нууцын зэрэглэлээс гаргав

               
2022-03-09 0

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд 2016 онд хийсэн шалгалтын ажлын дүгнэлтийг нууцын зэрэглэлд оруулсан. Уг дүгнэлт нууцын зэрэглэлд байх ёсгүй гэсэн байр суурийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага болон нэр бүхий улс төрчид илэрхийлсэн билээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гуравдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тус дүгнэлтийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөхийг хүссэн байдаг. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар Хөгжлийн банканд хийсэн 2016 оны шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлээс гарлаа.

Холбоотой мэдээ